Monday, July 30, 2012

КАС-ыг санхүүжилтээр Нутгийн удирдлага-Дотоод ажил сургалт

КАС-ыг санхүүжилтээр Нутгийн удирдлага-Дотоод ажил сургалт 2012-07-18,19 нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдлаа. Завхан, Хөьсгөлийн 100 орчим хүн оролцов

Шинэ ном доор мөргөмүй

"Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүл зүйн хэмжээ" нэртэй үндэсний хэмжээний санал асуулга, агуулгын судалгааны шинэ ном маань хэвлэлтээс ирлээ. 2011 оны турш ажилласан хоёр томоохон судалгааны минь нэг нь ийнхүү ном болон хэвлэгдсэнд судлаач хүний хувьд туйлын баяртай байна.

Уг номонд маань хоёр иргэний нэг нь Монголд хэвлэлийн эрх чөлөө төдийлөн сайн хэрэгжихгүй байна гээд хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлчид чөлөөтэй бичиж, нийтлэх, мэдээллийн хэрэгслээр үнэн зөв, тэнцвэртэй мэдээлэл түгээх явдал хэмээн ойлгож байгаа, түүнчлэн орон нутгийн иргэдийн мэдээлэл хүлээн авах боломж нэмэгдэхийн сацуу мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл үнэмшил суларч, хэвлэл мэдээлэлд илүү шүүмжлэлтэй хандаж байгаа талаар бичигдсэн.

Мөн ОНТ-ийг эс тооцвол бусад мэдээллийн хэрэгслээр цацаж буй мэдээнд сэтгүүлч хувийн дүгнэлт, үзэл бодол оруулах нь сүүлийн 5 жилд нэмэгджээ. Ялангуяа арилжааны телевизүүд мэдээн дундуур үзэл бодол, байр сууриа тулгах явдал хоёр дахин ихэссэн байна. Түүнчлэн эх сурвалжгүй хийгээд нэг эх сурвалжтай мэдээ давамгайлж, ямар ч эх сурвалжгүй мэдээ 10-18 дахин нэмэгдсэн нь бодитой, тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх мэргэжлийн болон ёс зүйн зарчим алдагдаж байгаа юм. Судалгаагаар гарсан эерэг үзүүлэлтэд дуулиан шуугиан дагуулсан таамаг, цуу яриа нийтэлж, агуулгаасаа зөрсөн сүржин гарчгаар олон нийтийн анхаарлыг татах, зохимжгүй үг хэллэгээр бусдыг дайрч доромжлох байдал харьцангуй буурсан байна.

Ном дор мөргөмүй...

Боловсролын Социологи

Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" 2011
Боловсролын Их Сургуулийн багш Ш.Ичинхорлоо "Боловсролын социологийн удиртгал" хэмээх шинэ номыг энэ онд эрхлэн хэвлүүлсэн байна. Гадаад хэлний багш, заах арга зүйч мэргэжилтэй тэрээр боловсролын социологийн "удиртгал" суурь зарим зүйлийг багтаасан хэмээн өмнөх үгэндээ дурьджээ.
Гарын авлагад боловсролын социологийн тухай, түүний зорилго, судлах зүйл, үндсэн асуудал, боловсрол, нийгэмшил, давхраажил, боловсролын социологийн судалгааны арга, боловсролын үзэгдэлд социологийн анализ хийх тухай өгүүлжээ. Гарын авлагын зорилтот бүлэг нь боловсрол судлалын магистр, докторантын сургалтанд зориулсан юм байна.

Улаанбаатар хот 2011 он
ДДС 306.43
И-967
ISBN 978-99929-4-947-3


Эмэгтэй нэр дэвшигч ба Хэвлэл мэдээлэл

Глоб интернэшнл ТББ-аас “УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдийг дэмжих нь” төслийн хүрээнд өргөн хэрэглээний сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрчид, эмэгтэй нэр дэвшигчид, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн талаар хэрхэн мэдээлсэн байдлыг илрүүлэх түргэвчилсэн мониторинг хийлээ.

Мониторингийг 2008 оны 6-р сарын 21-27, 2011 оны 6-р сарын 13-19, 2011 оны 10-р сарын 12-25-ны өдрийг дуусталх хугацаанд өдөр тутмын “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, долоо хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг” сонин, http://www.news.mn/, http://www.olloo.mn/, http://www.factnews.mn/, http://www.caak.mn/, http://www.medee.mn/, http://www.amjilt.com/, http://www.gogo.mn/, http://www.shuud.mn/ цахим хуудсуудад нийтлэгдсэн мэдээллүүдэд хийсэн.

Ажиглагчид тусгайлан боловсруулсан түлхүүр асуулт бүхий тэмдэглэлт хүснэгтийн дагуу тоон болон чанарын мэдээлэл цуглуулж, excel программд оруулж кодлон, SPSS 16.0 программаар боловсруулав.

Мөн www.google.mn хайлтын системээс “эмэгтэй улс төрч”, “эмэгтэй нэр дэвшигч” гэсэн түлхүүр үг ашиглан 2008 оноос 2011 оны 10-р сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд санамсаргүй байдлаар илэрсэн эхний 50 мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Мониторингийн хугацаанд нэр бүхий таван сонин, цахим хуудсуудад эмэгтэй улс төрч, эмэгтэй нэр дэвшигчидтэй холбоотой 350 мэдээлэл гарсан байна. Үүний 287 буюу 82 хувь нь тодорхой нэр заасан эмэгтэйчүүдийн тухай байв. Үүнээс 230 буюу 80,1 хувь нь цахим хуудсанд, 57 буюу 19,8 хувь нь сонинд нийтлэгджээ.

Нийт 42 эмэгтэйтэй холбоотой мэдээлэл байснаас нийт мэдээллийн 39,3 хувь нь УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, Д.Оюунхорол нарын тухай байна. Эдгээрээс С.Оюунтай холбоотой мэдээлэл хамгийн их буюу нийт мэдээллийн 22,3 хувийг эзэлж байгаа боловч 18,2 хувь нь шууд буюу өөрөөс нь авсан, үлдсэн нь нэр нь дурьдагдсан мэдээлэл байлаа.

Таван сонинд нийтлэгдсэн эмэгтэйчүүдийн тухай бичвэр хэмжээний хувьд сонины нэг нүүрийг 1565 см2 гэж үзвэл нийт сонины 105 нүүр болсноос нэр бүхий эмэгтэйчүүдийн тухай бичигдсэн 57 мэдээлэл 12,4 нүүр эзэлж байна. Энэ нь дан эрчүүдтэй холбоотой мэдээллийн хэмжээнээс 5,9 дахин бага талбай байна. Цахим хуудсан дахь мэдээлэл Times New Roman 9 фонтоор бичигдсэн А4 хэмжээтэй 27,9 нүүр материалтай тэнцэж байна.

Мэдээллийн өнгө аясын хувьд нийт мэдээллийн 58 хувь нь дундаж утгаар, 25 хувь эерэг, 16,7 хувь сөрөг агуулгатай байна. Эмэгтэй нэр дэвшигч, эмэгтэй улс төрчидтэй холбоотой таван мэдээлэл бүрийн дөрөв нь нэр дурьдагдсан мэдээлэл байна.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд зайлшгүй хэрэгтэй 41 хувь, тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй 36 хувь, байж ч болно, байхгүй байсан ч болно 18 хувь, бараг хэрэггүй 4 хувь, огт хэрэггүй гэсэн агуулгатй мэдээлэл нэг хувь байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу

Жендерийн шинэ судалгаа

Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа
УИХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байна хэмээн анх удаа квот тавьж өгөв. Нам бүр нэр дэвших 76 хүнийхээ 15-ыг эмэгтэй байлгах үүргийг хуулийн өмнө хүлээлээ. Тэгвэл эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох магадлал ямар байгаа вэ. Сонгогчид тэднийг хэрхэн үнэлдэг вэ?

“Сант Марал” сангаас АНУ-ын Азийн сангийн захиалгаар Жендэрийн талаарх олон нийтийн санал бодлын шинэ судалгаа хийж дүнг гаргажээ. Судалгааг 2011 оны аравдугаар сарын 21-24-нд нийслэлийн 800 иргэний дунд хийсэн байна.
“Одоогийн УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй, таны бодлоор яагаад ийм цөөхөн эмэгтэй гишүүн сонгогдсон бэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын хамгийн олон буюу 32,4 хувь нь “Одоогийн бий болсон улс төрийн сүлжээнд эмэгтэйчүүд нэвтэрч орох боломжгүй” хэмээн хариулжээ. Эрчүүдийн 25,3 хувь, эмэгтэйчүүдийн 37,6 хувь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. “Хэрэв танай тойргоос сонгуулиар эмэгтэй нэр дэвшигч өрсөлдвөл та санал өгөх үү” гэсэн асуултад эрчүүдийн 41,5 хувь, эмэгтэйчүүдийн 65,2 хувь буюу нийт судалгаанд оролцогчдын 55,1 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Эндээс харвал сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг урьд өмнөхөөс илүүтэй дэмжих сэтгэл зүй бүрдсэн байна.

Харин “хэрэв дэмжихгүй бол яагаад” гэсэн асуултад “Энэ бол манай парламентын уламжлалт ёсонд нийцэхгүй” гэж эрчүүдийн 8,5 хувь, эмэгтэйчүүдийн 13,8 хувь хариулжээ. “Эмэгтэйчүүд гэртээ байж гэр орноо авч явах ёстой” гэж эрчүүдийн 28 хувь, эмэгтэйчүүдийн 31 хувь үзсэн байна. Эндээс харвал эмэгтэй сонгогчид эрчүүдээсээ илүү хуучинсаг үзэлтэй болж таарлаа.
Анхаарч үзвэл зохих нэг зүйл нь “намуудад нэр дэвшиж гарч ирэх үнэлүүштэй эмэгтэй алга” гэж эрчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 51,7 хувь үзсэн нь улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ сайн сурталчилж таниулж чадаагүй, чадалтай бүсгүйчүүд эрчүүд шиг өөрийнхөө РR-ыг хангалттай хийж чаддагүйтэй холбоотой гэж үзэхээр байгаа юм.

Эмэгтэй нэр дэвшигчийн сул талыг “зан аашийн байдал” гэж эрчүүдийн 12,9 хувь, эмэгтэйчүүдийн 14,3 хувь үзжээ. Бас л эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ сул үнэлсэн байна. Сурталчилгаа муу, сонгогчидтой холбоо тааруу гэж эрчүүд, эмэгтэйчүүд бараг эн тэнцүү 4,4 орчим хувь нь үзжээ. “Улс төрд орон зайгүй учраас эмэгтэйчүүд дундаж гишүүнээс илүү ухаалаг байх ёстой” гэж эрчүүдийн 38,5 хувь, эмэгтэйчүүдийн 44,6 хувь хариулжээ. Бас л эмэгтэй нь эмэгтэйгээ дутуу үнэлдгийн илрэл гарч ирсэн байна. “Идэвхтэй, шийдэмгий, манлайлагч бай” гэж эрчүүдийн 1,5 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдийг зоригжуулсан нь эмэгтэйчүүдээс 0,3 хувиар илүү байна. Бас багаар сайн ажиллавал амжилтад хүрнэ гэж эрчүүд эмэгтэйчүүдээс нэг хувь илүү дэмжжээ.
“Сонгуулийн үеэр адилхан шинж чанартай эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигч байгаа тохиолдолд эмэгтэй нэр дэвшигчид санал өгөх магадлал хэр байгаа вэ” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54,8 хувь нь “эмэгтэйд нь” гэжээ. “Орчин үеийн Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь хүчтэй” гэж эрчүүдийн 39,1 хувь, эмэгтэйчүүдийн 54,8 хувь, “хүчтэй тал руугаа гэж” эрчүүдийн 37,4 хувь, эмэгтэйчүүдийн 29,3 хувь хариулжээ. “Сул” гэж гурав орчим хувь нь л үзсэн байна. Харин улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн байр суурь сул гэдгийг эрчүүдийн 29,7 хувь, эмэгтэйчүүдийн 25,7 хувь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд энэ байдлыг засах ёстой гэж хариулт өгсөн иргэдийн 50 гаруй хувь үзжээ.

Дээрхээс харахад харин ч эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дутуу үнэлдэг, сул гэж үздэг ажээ. Тиймээс нэр дэвшигч эмэгтэй ч, сонгогчдын 51 хувийг бүрдүүлдэг сонгогч эмэгтэйчүүд ч зоригтой байвал ялах магадлал байгааг “Сант марал” сангийн судалгаа харуулж байна.

SPSS 16.0

SPSS 16 програмыг хэрхэн компьютертоо суулгах вэ?
Нийгмийн судалгааны статистик шинжилгээний SPSS (Өдгөө 17-с хойших хувилбараа PASW хэмээн болсон) програмын хэрэглээ Монголд өргөн дэлгэр болоод удаж байна. Энэ програмтай ажилладаг судлаачид, багш, сайн дурын мэргэжилтнүүд ч олширсон байна. Иймээс SPSS 16 хувилбарыг хэрхэн компьютертоо суулгах зааврыг хүргэж байна.

ширээний ном

"Социологийн судалгааны үндсэн аргууд" ном
Хянан тохиолдуулсан: В.Отгон насан
Он: 2005
Хот: Улаанбаатар хот
Нүүрний тоо: 193
Эрхлэн гаргасан: МУИС Социологийн тэнхим
Хэвлэлт: Нэмж засварласан 3 дахь хэвлэл

Түүвэр судалгаа

Үндэсний хэмжээний түүвэр судалгаанд ашиглаж буй түүврийн арга зүйн зарим асуудал

Sample_Demberel -

Архичин хүүхдүүд

"Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ"
Дэлхийн зөн ОУБ болон Архидалт мансуурлын эсрэг ассиоциаци хамтран "Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох нь" судалгааг одоогоос гурван жилийн өмнө 2009 онд хийж байжээ. Судалгааны арга зүй болон гарсан үр дүн нэлээд чамтай, бодитой санагдсан тул блогтоо нийтэлж байна.

Survey_Mon -

Нутгийн залуугийн яруу найраг

http://nyamkad.blogspot.com/

Тамхичин сурагчид

УБ хотын сурагчдын тамхи хэрэглэх зан үйлийг тодорхойлох судалгаа / ЗМХТХ

Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санаачлага, хөрөнгөөр Зориг сангийн Залуу манлайлагч хөтөлбөрийг төгсөгчдийн холбоо 2011 онд "Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 8-12 дугаар ангийн сурагчдын тамхи хэрэглэх зан үйлийг тодорхойлох" судалгааг хийж гүйцэтгэсэн юм. ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО нь Монгол залуучуудад манлайлах, удирдах чадваруудаа сайжруулж нийгэм, эдийн засаг, улс төрийн зэрэг улс орондоо тулгарч буй асуудлуудаар мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох зорилгоор Зориг сангийн “Залуу лидер хөтөлбөр”-ийг дүүргэсэн залуучуудын санал, санаачлагаар 2009 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан, нийгмийн бүх салбарын чадварлаг, идэвхтэй залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Холбооны эрхэм зорилго нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, цэцэглэлтэнд гишүүд, дэмжигчдийн бодит хувь, нэмрийг оруулах, ардчиллын үнэт зүйлсийг эх орондоо дэлгэрүүлэхэд оршдог.
Мөн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, гишүүдийн манлайлах, удирдах чадварыг хөгжүүлж, тэдгээрийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх чиглэлээр дагнан ажилладаг ТББ юм.

Л.Эрдэнэчимэг гишүүний жиргээ

Women MP's caucus: 8 sariin 7nd Amarjikh gazriin hurteemj uilchilgee sedveer heleltsuuleg hiine. Ene asuudlaar sanalaa soliltsoyo.RT please https://twitter.com/Erdenechimeg_L

Шударга хүүхэд үү?

Монгол хүүхдүүдийн шударга байдалд хийсэн судалгааны дүн
Авлигатай тэмцэх газар Хүүхдийн төлөө газартай хамтран хүүхдүүдийн шударга байдлын түвшинд судалгаа явуулж, дүнг нэгтгэн гаргалаа. Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийн дунд зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун ямар түвшинд байгааг тандах зорилго бүхий энэ судалгааг өмнө нь 2008 болон 2010 онд явуулж байсан юм. Судалгаанд Дорноговь, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Хөвсгөл аймаг, нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн 851 сурагчийг хамруулжээ.

“Хүүхдийн шударга байдал-2012” судалгааны дүнгээс үзэхэд хүүхдүүдийн шударга байдлын ерөнхий үнэлгээ 2.93 пункттэй гарсан бөгөөд 2008 онд 6.64 пункт гарч байсантай харьцуулбал нэлээд буурсан үзүүлэлт (-3.71) ажээ. Судалгааны асуултуудыг маш энгийн, хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар боловсруулсан бөгөөд шударга байдлын үнэлгээг нас, хүйс, анги, байршил гэх мэт хүчин зүйл бүрээр нарийвчлан гаргасан байна. Тухайлбал, 16 настай хүүхдүүд (3.20) болон 10 дугаар ангийн сурагчдын (3.3) шударга байдлын үнэлгээ бусдынхаасаа илүү өндөр байх ажээ. Тэгвэл орон нутагт оршин суудаг хүүхдүүдийн (-0.33) шударга байдлын үнэлгээ өмнөх судалгааны дүнгээс буурсан, эрэгтэй хүүхдийн шударга байдлын үнэлгээ эмэгтэй хүүхдийнхээс 0.29 пунктээр илүү байна.

Хүүхдүүдийн шударга байдлын түвшинг тодорхойлохдоо ёс зүй, зөв төлөвшил, хууль ягштал сахих, авлигыг үл тэвчих гэсэн 4 бүлэг бүхий танин мэдэхүй, нөлөөлөл, зан үйлийн гэсэн 3 дэд үзүүлэлтүүдээр үнэлжээ. Өөрөөр хэлбэл, ёс суртахууны танин мэдэхүйн дэд үзүүлэлтийг илтгэх “Сурагчид гэрийн даалгавар хийхдээ интернэт болон бусад хүмүүсийн бичсэн зүйлийг хуулчихаад багшдаа би бичсэн гэж хэлэх нь буруу зүйл биш” гэдгийг хүлээн зөвшөөрөх хүүхдүүд өмнөхөөс нэмэгдсэн байна. Түүнчлэн “Баян байх нь шударга байхаас илүү чухал зүйл”, “Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ”, “Ангийн дарга болохын тулд ангийнхандаа бэлэг өгөх нь буруу зүйл биш” гэдэгтэй санал нийлэхгүй хүүхэд цөөрснийг судалгааны дүн үзүүлж байна. Харин “Авлига авсан, хулгай хийсэн, хүн зодсон гэх мэт гэмт хэрэг үйлдсэн хүнийг би эрх бүхий байгууллагад нь хэлнэ”, “Манай аав, ээж, ах, эгч төрийн байгууллагад ажилладаг. Тэд албан тушаалаа ашиглан баян болох нь буруу зүйл биш” гэж үздэг хүүхдүүдийн эзлэх хувь өмнөх оныхоос тэгтлээ буураагүй байгааг судалгааны дүнгээс харж болохоор ажээ.

ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

Ц.Пүрэв багш

Социологийн ухааны доктор, профессор Ц.Пүрэв
Мэргэжил: Социологич

Эрдмийн зэрэг: Социологийн ухааны доктор, профессор

Төгссөн сургууль: МУИСургууль. 1967 он

Эрхэлж буй ажил: Идэр дээд сургуулийн зөвлөх багш, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Социологи – Нийгмийн ажлын тэнхимийн социолoгийн багш, ШУА-ын ФСЭХ-ийн социологийн секторын ахлах судлаач

Судалгааны ажлын чиглэл: Социологийн судалгааны арга зүй аргачлал, хөдөлмөр аж байдлын социологи

Бүтээл: -Социологит эмпирик хэв маягчлал хийх арга зүй, аргачлалын асуудал /өрхийн аж байдлын жишээгээр/. УБ 1993
-Социологийн мэдээллийг шинжлэх статистик арга. УБ., 1995
-Социологийн мэдээлэлд ангилал хийх арга. УБ., 2005
-Ц.Пүрэв. П.Тэгшбаяр Хөдөлмөрийн социологи. УБ.,2009

Шүүх хурлын тухай бодол

Энхбаярын хэрэг газар нутгаа зараад гадныхантай буюу хээрийн чонотой нийлсэн гэрийн нохойтойнуудын хэргийн хажууд юу ч биш,гэхдэ емеереегvй

Сант-Марал төвийн судалгаанууд

http://santmaral.mn/mn/surveys

2012 оны сонгуулийн өнгө

Улс төрийн барометр 2012 оны 06 сар

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалын талаар олон нийтийн санал бодлын шинэ судалгааг танд толилуулж байна. Судалгаанд Улаанбаатар, Сүхбаатар, Архангай, Ховд, Сэлэнгэ аймгуудын 1000 иргэдийг хамрууллаа. Судалгаа нь цаг хугацааны хувьд 2012 оны 6-р сарын 6-с 14-ны хоорондох үеийг хамарч байгаа юм. Судалгааны дүнг нийслэл хот, хөдөө харьцуулсан байдлаар харуулав.
Энэхүү судалгааг Woodmont International, AmCham Mongolia-гийн санхүүгийн дэмжлэгтэй явуулсан юм байна.
Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

Мониторингийн мэдээ

Сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн явцын дүн
Глоб Интернэшнл ТББ нь УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна. СЕХ-оос товлосон сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны хугацаа болох 2012 оны 6 дугаар сарын 6-26-ны хооронд үргэлжлэх 3 үе шаттай энэ мониторингийн зорилго нь “Телевиз радио нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.14 хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хангаж, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, редакцийн хараат бус байдлыг ханган, сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана гэсэн үүргээ хэрхэн гүйцэтгэснийг тандах юм.
Мониторингд МҮОНТ, UBS, MN25, ТВ5, ТВ9 телевизүүд хамрагдаж байгаа бөгөөд судалгаанд хамрагдах телевизүүдийг олон нийтийн буюу төсвийн санхүүжилт ашигладаг, орон даяар цацагддаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, зах зээлд удаан үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн шалгууруудыг үндэслэн сонгов.
Гурван үе шаттай хийгдэх мониторингийн 6 дугаар сарын 06-11-ны хооронд хийгдсэн судалгааны I шатны дүнг танилцуулж байна.


МҮОНТ
Сонгуулийн сурталчилгаа явуулах 21 хоногийн хугацаанд МҮОНТ нь 13 нам эвсэл болон бие даагчдад нийтдээ 23 цаг зарцуулахаар төлөвлөжээ.  Цагийг хуваарилахдаа 21 өдөрт хувааж нам тус бүр 3 удаагийн давтамжтайгаар 20 минутын нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөсөн байна. Энэ нь нийт 13 цагийг эзэлж байгаа юм. Үлдсэн 10 цагийг хуваарилахдаа Бие даагчдад дангаар нь 1 цаг 30 минутын эрх олгож үлдсэн 8 цаг 30 минутыг дахин 13 намдаа тэнцүү оролцоотойгоор хуваарилсан нь нэг намд дунджаар 40 орчим минутын цаг оногдож байгаа юм. Судалгааны явцад урьдчилан гаргасан хуваарийн дагуу тулгалт хийхэд төлөвлөсний дагуу ямар ч зөрөөгүй ажиллаж байв. Гэвч  хуваарьт цагаас бусад цагт харилцан адилгүй байна.
1. Судалгааны хугацаанд МҮОНТ-ийн 106:05:50 цагийн бичлэгт мониторинг хийснээс 08:50:50 цаг нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон мэдээлэл байна. Энэ нь нийт эфирийн цагийн 8%-ийг эзэлж байгаа юм.
МҮОНТ-ийн сонгуулийн сурталчилгааны  хамгийн их цагийг  МАН 34%-тайгаар эзэлжээ. Харин АН-д 14%-тай тэнцэх цаг оногдов. Ийнхүү буурсаар ХХН 7%, ИЗНН, 6%-ийг эзэлсэн бол ЭОНН, ИХН, ЭЧХН, Шударга ёс эвсэл, МСДН, ЭОН-ууд адил тэнцүү 5%-ийг эзэлж, Гурав дахь хүчин эвсэлд 4% оногдсон байна. Харин МНН, Бие даагчдад тус бүр адил 2% ногдуулжээ. Судалгааны хугацаанд МҮОНТ-ээр хамгийн бага мэдээлэгдсэн нам бол 1% эзэлсэн МУНН байв. Тэгэхээр сонгуульд оролцож буй бүх нам эвсэл бие даагчдын талаарх мэдээлэл их бага янз бүрийн хэмжээгээр сонгогчдод хүрсэн нь ажиглагдаж байна.
2.  Сонгуулийн сурталчилгааны 08:50:50 цагийн нэвтрүүлгийн 01:56:42 цагийн нэвтрүүлэг нь аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн тухай бус цэвэр сонгогчдын боловсролд зориулсан агуулгатай мэдээлэл байжээ. Энэ нь сонгуулийн тухай мэдээллийн 22%-ийг эзэлж байна. МҮОНТ бусад телевизүүдтэй харьцуулахад сонгогчдын боловсролд хамгийн их цаг зарцуулсан нь харагдаж байна.
3.  МҮОНТ-ийн мэдээллийн чанарыг үнэлэхэд дийлэнх нь буюу 78% нь эерэг хандлагатай, 22% нь төвийг сахисан өнгө аястайгаар мэдээлжээ. Сөрөг аястай мэдээлэл ердөө 2 минут эзэлсэн нь нийт мэдээллийн 1%-д ч хүрэхгүй юм.
Эерэг өнгө аястай мэдээллийн тал шахам буюу 49% нь МАН-д, 31% нь АН-д, 9% нь Гурав дахь хүчин эвсэл-д, 8% нь ИЗНН-д оногдсон бол ИХН 2%, Бие даан нэр дэвшигчдэд ердөө 1%-ийн цагийг эзэлсэн байна. Харин энд дурьдагдаагүй бусад нам, эвсэл-ийн талаар эерэг өнгө аястай мэдээлэл нэвтрүүлээгүй байна.
4.  Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэвтрүүлгийн 48% нь оргил цагт,  52% нь энгийн цагт цацагдсан байна.
Оргил цагийн нэвтрүүлгийг субъектуудад хуваарилсан байдлыг авч үзвэл  МАН хамгийн их цагийг эзэлсэн нь 20%-тай байв. Үүний араас 13%-иар ХХН орсон бол ИЗНН, ЭОНН адил 11%, АН, МСДН, ЭОН тус бүр ижил 10%-ийг эзэлж МНН, Шударга ёс эвсэл тэнцүү 3%, ИХН, Бие даагч, ЭЧХН, МУНН-ууд адил 2%-ийг эзэлж Гурав дахь хүчин эвсэлийн тухай мэдээлэл оргил цагийн нэвтрүүлгийн ердөө 1%-ийг эзэлсэн байна. Үүнээс үзэхэд МҮОНТ нь оргил цагаа бүх  субъектуудад хуваарилсан боловч ижил тэнцүү биш гэдэг нь ажиглагдаж байна.
5. МҮОНТ-ийн сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэвтрүүлгийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл захиалгатай нэвтрүүлэг 05:17:12, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг 01:56:42, далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 01:36:56 цагийг эзэлсэн байна. Эдгээрийг хувиар илэрхийлвэл захиалгат нэвтрүүлэг 60%, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг 22%, далд сурталчилгаа 18% байна.
6.  МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрт хийсэн шинжилгээгээр нийт 01:31:46 цагийн сонгуультай холбоотой мэдээлэл илэрсэн байна. Энэ нь нийт сонгуультай холбоотойгоор илэрсэн мэдээллийн 17%-ийг эзэлж байгаа юм.
Мэдээний хөтөлбөрт нам, эвсэл, бие даагчдын эзэлсэн хувь хэмжээг харьцуулан үзүүлвэл МАН-ын тухай мэдээлэл дангаараа 46%-ийг эзлэжээ. Харин АН 31%, Бие даагчид 8% Шударга ёс эвсэл 7%, ИЗНН 4%, МНН 3%-ийн цаг ногдсон бол ХХН-д 1%-ийн цаг оногджээ. Мэдээний хөтөлбөрөөр дээр дурьдагдаагүй бусад нам эвслийн талаар дурьдах төдий өнгөрсөн боловч энэ нь 1%-д ч хүрээгүй байна.
7. Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг мэтгэлцээн болон бусад төрлийн сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг гэж ангилвал “Мэтгэлцээн” 47%, “Бусад төрөл” нь 53%-ийг эзэлжээ.
8.  МҮОНТ-ээр далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 01:36:56 байсны 47%-нь МАН-ын,  31% нь АН-ын, 8% нь Бие даагчдын, 6% нь Шударга ёс эвсэл, 4% нь ИЗНН-ын, 1% нь ХХН-ын мэдээлэл эзэлжээ.

25-р суваг телевиз
Монторингийн 1-р хэсэг /6 дугаар сарын 06-11/
1.  Сурталчилчилгааны хугацаанд МН25-р суваг телевизийн 96:09:10 цагийн бичлэгт мониторинг хийснээс 13:26:02 цаг нь буюу 14% нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон мэдээлэл байлаа. Тус телевиз сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийнхээ 49%-ийг АН-д, 35%-ийг МАН-д, 10%-ийг ИЗНН, 3%-ийг ИХН-д, 2%-ийг Шударга ёс эвсэл-д, 1%-ийг Гурав дахь хүчин эвсэлд-д оноосон бол МУНН, ЭОН, МСДН, ЭЧХН, ХХН намуудыг дурьдах төдий өнгөрч үлдсэн нам болон бие даагчдын талаар ямар ч мэдээлэл хүргээгүй байна.
2.  Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор хүргэсэн 13:26:02 цагийн нэвтрүүлгийн 3 минут 56 секунд нь л хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан агуулгатай мэдээлэл байв. Энэ нь нийт мэдээллийн 1%-д ч хүрэхгүй байна.
3.  25-р суваг телевизээр цацагдсан сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийт мэдээллийн 52% нь төлбөртэй, захиалгатай гэдэг нь илт танигдаж байв. Харин цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл нь нийт цагийн 10%-ийг эзлэв.
4.  Мэдээллийн чанарын хувьд дийлэнх буюу 94% нь эерэг, 6% нь төвийг сахисан өнгө аястай  мэдээлэл байв. Сөрөг аястай мэдээлэл 2 минут 46 секундыг эзэлсэн нь 1%-д хүрэхгүй байна.
Эерэг өнгө аястай мэдээллийн талаас илүү буюу 62% нь АН-д, 20% нь МАН-д, 15% нь ИЗНН, 3% нь Гурав дахь хүчин эвсэл-д ногдсон бол бусад субъектуудын талаар эерэг аястай мэдээлэл цацаагүй байна.
5. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэвтрүүлгийн 65%-ийг оргил цагт, 35%-ийг энгийн цагт зарцуулжээ.
Оргил цагийн нэвтрүүлгийн 67%-ийг АН, 30%-ийг МАН, 2%-ийг ИЗНН, Шударга ёс эвсэл 1%-ийг-ийг тус тус эзэлж МУНН, ЭОН, МСДН, ЭЧХН, ИХН, ХХН-ийг дурьдах төдий мэдээлсэн бол  ЭОНН, МНН, Гурав дахь хүчин эвсэл, Бие даан нэр дэвшигчдийн талаар оргил цагт огт мэдээлээгүй байна.
6.  25-р суваг телевизийн сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл төлбөртэй буюу төлбөртэй шинж агуулсан мэдээлэл 07:09:02, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 0:04:24, далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 6:12:36 цагийг эзэлжээ. Үүнийг хувиар илэрхийлвэл төлбөртэй сурталчилгаа 53%, далд сурталчилгаа 46%, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг 1% байна.
Төлбөртэй нэвтрүүлэг цацсан цагийг судалгаанд хамрагдсан 6 өдөрт харьцуулан дунджаар илэрхийлвэл 1:11:30 секунд гарч байна. Энэ нь 25-р суваг телевизийн төлбөртэй нэвтрүүлгийн хугацаа хуулинд заасан 2 цагийг хэтрүүлээгүй мэт харагдаж байгаа боловч далд хэлбэрийн сурталчилгааны цагийг нь тооцон үзвэл өөр дүн гарч байна.
- Далд сурталчилгаа, төлбөртэй сурталчилгаа хоёрын цагийг нийлүүлэн 6 өдөрт хуваан дунджаар илэрхийлвэл 2:13:36 цаг нэг өдөрт ногдож байна.
7.  Далд сурталчилгааны 35%-ийг АН эзэлсэн бол МАН 32%, ИЗНН 22%, ИХН 5%-ийг эзэлжээ. Харин Шударга ёс эвсэл, Гурав дахь хүчин эвсэл тус бүр 3%-ийн далд хэлбэрийн сурталчилгаа явуулсан байна.
8.  25-р суваг телевизийн мэдээний хөтөлбөрт шинжилгээ хийхэд 01:00:40 цагийн мэдээлэл нь сонгуультай холбоотой байв.
Цаг үеийн шинжтэй мэдээний хөтөлбөрөөр намуудыг хэрхэн мэдээлсэн талаар шинжлэхэд 4 намын талаар л мэдээлсэн нь илрэв. Үүнд МАН 54%, Гурав дахь хүчин эвсэл 20%, АН 15%, ИЗНН-д 11% тус тус оногдсон байна. Бусад нам эвслийн талаарх мэдээлэл мэдээний хөтөлбөрөөр цацагдаагүй байна.

“TV9” телевиз
Монторингийн 1-р хэсэг /6 дугаар сарын 06-11/
1.  Сурталчилгааны хугацаанд “TV9” телевизийн 107:25:41 цагийн бичлэгт мониторинг хийснээс 16:14:25 цаг нь буюу 13% нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон мэдээлэл байлаа.
Тус телевиз сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийнхээ 50%-ийг АН-д, 24%-ийг Шударга ёс эвсэл-д, 23%-ийг МАН-д зориулж ИЗНН, ЭОН, МНН-д тус бүрт нь1%-ийн цаг оноожээ. Бусад намд болон бие даагчдад оноосон цаг нь нийт мэдээллийн 1%-д ч хүрэхгүй байна.
2.  Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор 16:14:25 цагийн нэвтрүүлэг цацсанаас  09 минут 40 секунд нь л хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан агуулгатай мэдээлэл байв. Энэ нь нийт мэдээллийн 1%-д л хүрч байгаа юм.
3. “TV9” телевизээр цацагдсан сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийт мэдээллийн 73% нь төлбөртэй, захиалгатай гэж тэмдэглэгдсэнээс гадна төлбөртэй шинжийг агуулсан нэвтрүүлэг байв. Харин цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл нь нийт цагийн 13%-ийг эзлэв.
4.  Мэдээллийн чанарын хувьд дийлэнх буюу 80% нь эерэг, 16% нь төвийг сахисан өнгө аястай  мэдээлэл байв. Сөрөг өнгө аястай мэдээлэл  4%-ийг эзэлжээ.
Эерэг өнгө аястай мэдээллийн цагийн тал шахам буюу 49% нь АН-д, 26% нь МАН-д, 21% нь Шударга ёс эвсэл-д, 2% нь ЭОН-д зарцуулагдсан бол ИЗНН, МНН-д адилхан 1% оногдсон байна.  ЭОН 97 секунд эзэлсэн боловч энэ нь хувь эзлээгүй. Бусад нам, эвсэл, бие даагчдын талаар эерэг өнгө аястай мэдээлэл цацагдаагүй байна.
Сөрөг сурталчилгаанд нийт 0:42:24 цаг зарцуулсны 62%-нь дангаараа ЭОНН-ын тухай мэдээлэл байжээ. Түүнчлэн сөрөг мэдээллийн 36%-нь МАН-д,  үлдсэн 2%-н ИЗНН-ын тухай мэдээлэл байв. Бусад нам, эвсэл болон бие даагчдын талаар сөрөг хандлагатай мэдээлэл илрээгүй байна.
5. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэвтрүүлгийн 50%-ийг оргил цагт, 50%-ийг энгийн цагт зарцуулжээ.
Оргил цагийн нэвтрүүлгийн 56%-ийг АН, 22%-ийг МАН, 17%-ийг Шударга ёс эвсэл, 3%-ийг-ЭОН эзэлсэн бол ИЗНН, Бие даагчдад адил тэнцүү 1% оногдсон байна. TV9 телевизийн ИЗНН, ЭОНН-ийг оргил цагаараа мэдээлсэн байдал нь нийт оргил цагийн 1%- ч хүрэхгүй байна. Дээр дурьдсанаас бусад нам, эвсэлийн талаар огт мэдээлэл цацагдаагүй байна.
6.   “TV9” телевизийн сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл төлбөртэй буюу төлбөртэй шинж агуулсан мэдээлэл 11:54:54, сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл 00:09:40, далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 04:09:51 цагийг эзэлжээ. Эдгээрийг хувьчлан илэрхийлвэл төлбөртэй сурталчилгаа 73%, далд сурталчилгаа 26% эзэлж харин сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл дөнгөж 1%-ийг эзэлж байгаа юм.
         Энэ телевизийн төлбөртэй нэвтрүүлэг цацсан цагийг судалгаанд хамрагдсан 6 өдөрт харьцуулан дунджаар илэрхийлвэл 01:59:09 цаг гарч байна. Эндээс харахад TV9 телевизийн төлбөртэй сурталчилгаа хуулиар зөвшөөрөгдсөн 2 цагтаа дүйж байгаа гэж харагдаж байгаа боловч төлбөртэй гэдгээ илэрхийлээгүй далд хэлбэрээр цацсан мэдээллийн цагийг нэмж тооцвол өөр дүн гарсан.
         Далд сурталчилгаа, төлбөртэй сурталчилгаа хоёрын цагийг нийлүүлэн 6 өдөрт хуваан дунджаар илэрхийлвэл 02:40:47 цаг нэг өдөрт ногдож байна.
7.  TV9 телевизээр нийт 04:09:51 цагийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл цацсанаас 54% нь дангаараа Шударга ёс эвслийн тухай мэдээлэл байв.  Харин АН 25%-ийг, МАН 19%-ийг эзэлж Бие даагчид болон ИЗНН, ЭОН-д тус бүр адилхан 1%-ийн цаг зарцуулжээ.
8. TV9 телевизийн цаг үеийн мэдээний хөтөлбөрт шинжилгээ хийхэд 02:05:12 цагийн мэдээлэл нь сонгуультай холбоотой байв.
Цаг үеийн шинжтэй мэдээний хөтөлбөрөөр намуудыг хэрхэн мэдээлсэн талаар шинжлэхэд Шударга ёс эвсэл дангаараа 65%-ийг эзэлсэн байв. Түүний дараа МАН 21%, АН 9%, ИЗНН, ЭОН-ууд адил 1%-ийг эзэлжээ. Тус телевизээр Бие даагчдын талаар мэдээлсэн байдал нь 3%-д хүрч байна.

“UBS” телевиз
Монторингийн 1-р хэсэг, /6 дугаар сарын 06-11/
1.  Сурталчилгааны хугацаанд “UBS” телевизийн 105:4:30 цагийн бичлэгт мониторинг хийснээс 08:55:20 цаг нь буюу 8% нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон мэдээлэл байлаа.
Тус телевиз энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийнхээ 47%-ийг МАН-д, 29%-ийг АН-д, 12%-ийг Гурав дахь хүчин эвсэл-д, 5%-ийг  ИЗНН-д, 4%-ийг Шударга ёс эвсэл-д, 3%-ийг ЭОН-д зориулжээ.  Бусад намд болон Бие даагчдын талаар мэдээлээгүй байна.
2. Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор 08:55:20 цагийн нэвтрүүлэг цацсанаас  сонгогчдын боловсролд зориулсан агуулгатай мэдээлэл огт байхгүй байна.
3. “UBS” телевизээр цацагдсан сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийт мэдээллийн 35% нь төлбөртэй, захиалгатай гэж тэмдэглэгдсэнээс гадна төлбөртэй шинжийг агуулсан нэвтрүүлэг байв. Харин цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл нь нийт цагийн 9%-ийг эзлэв.
4.   Мэдээллийн чанарын хувьд дийлэнх буюу 81% нь эерэг, 19% нь төвийг сахисан өнгө аястай  мэдээлэл байв. Сөрөг өнгө аястай мэдээлэл 52 секунд цацагдсан нь 1%-д хүрэхгүй юм.
Эерэг өнгө аястай мэдээллийн цагийн  50% нь МАН-д, 34% нь АН-д оногдсон бол Гурав дахь хүчин эвсэл, ИЗНН-ын мэдээлэл адил тэнцүү 6 хувийг эзэлж, ЭОН-д 4% нь зарцуулагдсан байна. Шударга ёс эвсэл-ийн талаар 2 минутын эерэг аястай мэдээлэл хүрсэн боловч энэ нь хувь эзлээгүй. Бусад нам, эвсэл, бие даагчдын талаар эерэг өнгө аясаар мэдээлээгүй байна.
5. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэвтрүүлгийн 78%-ийг оргил цагт, 22%-ийг энгийн цагт зарцуулжээ.
Оргил цагийн нэвтрүүлгийн 49%-ийг МАН, 35%-ийг АН, 4%-ийг ЭОН эзэлсэн бол Гурав дахь хүчин эвсэл, ИЗНН-д ижилхэн 6% оногджээ. Шударга ёс эвслийн талаар оргил цагт 1 минутын мэдээлэл хүргэсэн нь нийт мэдээллийн 1%-д ч хүрээгүй байна. Энд дурьдсанаас бусад нам болон Бие даагчдын талаар оргил цагт мэдээлэл цацаагүй байна.
6.  “UBS” телевизийн сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл төлбөртэй буюу төлбөртэй шинж агуулсан мэдээлэл 07:55:42, далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 00:59:38 цагийг эзэлжээ. Эдгээрийг хувьчлан илэрхийлвэл төлбөртэй сурталчилгаа 89%, далд сурталчилгаа 11% эзэлж байна. Харин сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл цацаагүй байна.
         Энэ телевизийн төлбөртэй нэвтрүүлэг цацсан цагийг судалгаанд хамрагдсан 6 өдөрт харьцуулан дунджаар илэрхийлвэл 01:19:17 цаг гарч байна.
         Далд сурталчилгаа, төлбөртэй сурталчилгаа хоёрын цагийг нийлүүлэн 6 өдөрт хуваан дунджаар илэрхийлвэл 01:19:17 цаг нэг өдөрт ногдож байна. Эндээс харахад “UBS” телевизийн төлбөртэй сурталчилгаа хуулиар зөвшөөрөгдсөн 2 цагаасаа хэтрээгүй харагдаж байна
7.  “UBS”  телевизээр нийт 00:59:38 цагийн далд сурталчилгааны хэлбэртэй мэдээлэл цацсанаас 93% нь дангаараа МАН-ын тухай мэдээлэл байв.  ИЗНН-д 4, АН-д 3% оногджээ. Харин бусад нам, эвсэл болон бие даагчдын талаар далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл цацагдаагүй байна.
            Далд сурталчилгааг мэдээллийн агуулгаар нь А, Б, В гэж гурав ангилсан. Үүний дотор А ангиллыг мөн 1, 2 хэсэгт ангилан үзсэн. Тус телевизийн далд сурталчилгаа явуулсан цагийг агуулгаар нь ангилвал  99% нь А1, 1% нь Б хэлбэрийн далд сурталчилгаа байсан бол В хэлбэрийн  далд сурталчилгаа 10 секунд илэрсэн нь хувь эзлээгүй байна. Харин А2 хэлбэрийн далд сурталчилгаа огт байгаагүй.
8. “UBS” телевизийн цаг үеийн мэдээний хөтөлбөрт шинжилгээ хийхэд 00:49:37 цагийн мэдээлэл нь сонгуультай холбоотой байв.
Цаг үеийн шинжтэй мэдээний хөтөлбөрөөр намуудыг хэрхэн мэдээлсэн талаар шинжлэхэд 96% нь МАН-ын тухай, үлдсэн 4% нь ИЗНН-ын мэдээлэл байв. Бие даагчид болон бусад нам эвслийн талаар мэдээлээгүй байна.
Мэдээний хөтөлбөрөөр цацагдсан сонгуультай холбоотой мэдээллийн 68% нь төвийг сахисан байр сууринаас, 32% нь эерэг өнгө аястайгаар мэдээлжээ.

“TV5” телевиз
Монторингийн 1-р хэсэг, /6 дугаар сарын 06-11/
1. Сурталчилгааны хугацаанд “TV5” телевизийн 110:54:40 цагийн бичлэгт мониторинг хийснээс 08:42:20 цаг нь буюу 10% нь сонгуулийн сурталчилгаатай холбогдсон мэдээлэл байлаа.
Тус телевиз сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийнхээ 66%-ийг МАН-д, 22%-ийг АН-д, 6%-ийг ИЗНН, 3%-ийг Шударга ёс эвсэл-д, 2%-ийг ЭЧХ-д зориулжээ. МУНН, ЭОН, МСДН, ХХН-ын талаар тус бүр 17 секундын мэдээлэл хүргэсэн нь 1%-д ч хүрээгүй байна. Дурьдагдаагүй үлдсэн намуудын талаар огт мэдээлэл цацаагүй байна. Харин бие даагчдад 1% оногджээ.
2. Сонгуулийн сурталчилгаатай холбоотойгоор хүргэсэн 08:42:20 цагийн нэвтрүүлгийн 80 секунд нь л хараат бус, сонгогчдын боловсролд зориулсан агуулгатай мэдээлэл байв. Энэ нь нийт мэдээллийн 1%-д ч хүрэхгүй байна.
3. “TV5” телевизээр цацагдсан сонгуулийн сурталчилгаатай холбогдсон нийт мэдээллийн 48% нь төлбөртэй, захиалгатай гэдэг нь илт танигдаж байв. Харин цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр гарсан сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл нь нийт цагийн 15%-ийг эзлэв.
4.  Мэдээллийн чанарын хувьд 50% нь төвийг сахисан өнгө аястай, 49% нь эерэг өнгө аястай, 1% нь сөрөг  мэдээлэл байв.
Эерэг өнгө аястай мэдээллийн талаас илүү буюу 89% нь МАН-д, 6% нь ИЗНН-д, 5% нь АН-д тус тус оногджээ. Бусад нам, эвсэл болон субъектуудын талаар эерэг аястай мэдээлэл цацаагүй байна.
TV5 телевиз МАН-ыг хамгийн их төвийг сахисан байдлаар мэдээлжээ. Энэ нь 84%-ийг эзэлж байна. Харин Шударга ёс эвсэл-д 7%,  АН-д 6%, МУНН-д 1%  тус тус ногджээ. Бусад нам, эвсэл, бие даагчдын талаар төвийг сахисан байдлаар мэдээлэл 1%-д ч хүрэхгүй байна.
ТВ5 телевиз нийт 3 минут 46 секундын сөрөг аястай мэдээлэл явуулсан нь бүхэлдээ Шударга ёс эвслийн тухай мэдээ байв.
5. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нэвтрүүлгийн 78%-ийг оргил цагт, 22%-ийг энгийн цагт зарцуулжээ.
Оргил цагийн нэвтрүүлгийн 87%-ийг МАН, 7%-ийг АН, 4%-ийг Шударга ёс эвсэл 2%-ийг-ИЗНН тус тус эзэлж, бие даагчид болон бусад нам эвслийн талаар оргил цагт мэдээлэл цацаагүй байна.
6.   “ТV5” телевизийн сонгуулийн сурталчилгаанд зориулсан нэвтрүүлгийг хэлбэрийн хувьд ангилан үзвэл төлбөртэй буюу төлбөртэй шинж агуулсан мэдээлэл 06:45:10, далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 01:54:30 цагийг эзэлжээ. Үүнийг хувиар илэрхийлвэл төлбөртэй сурталчилгаа 78%, далд сурталчилгаа 22% байна. Сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг дөнгөж 80 секунд эзэлжээ.
- Тус телевизийн төлбөртэй нэвтрүүлэг цацсан цагийг судалгаанд хамрагдсан 6 өдөрт харьцуулан дунджаар илэрхийлвэл 01:07:31 секунд гарч байна. Энэ нь ТV5 телевизийн төлбөртэй нэвтрүүлгийн хугацаа хуулинд заасан 2 цагийг хэтрүүлээгүй нь  харагдаж байна.
- Далд сурталчилгаа, төлбөртэй сурталчилгаа хоёрын цагийг нийлүүлэн 6 өдөрт хуваан дунджаар илэрхийлвэл 01:26:36 цаг нэг өдөрт ногдож байна.
7.  Далд сурталчилгааны 51%-нь МАН-д, 34% нь Шударга ёс эвсэлд, ЭЧХН, МСДН, ХХН, ЭОН, МУНН намуудад адил тэнцүү 3% оногджээ.
- Далд сурталчилгааг мэдээллийн агуулгаар нь А, Б, В гэж гурав ангилсан. Үүний дотор А ангиллыг мөн 1, 2 хэсэгт ангилан үзсэн. Тус телевизийн далд сурталчилгаа явуулсан цагийг агуулгаар нь ангилвал 8% нь А1, 35% нь А2, 30% нь Б хэлбэрт, 27%  нь В хэлбэрт хамаарагдаж байна.
8.  “ТV5” телевизийн мэдээний хөтөлбөрт шинжилгээ хийхэд 01:20:09 цагийн мэдээлэл нь сонгуультай холбоотой байв.
Цаг үеийн шинжтэй мэдээний хөтөлбөрөөр намуудыг хэрхэн мэдээлсэн талаар шинжлэхэд МАН 31%, ИЗНН 19%, Шударга ёс эвсэл 16%, ЭЧХН 15% АН 9%, ЭОНН, МУНН, ИХН, ЭОН, МСДН, ХХН, -уудын эзэлсэн цаг нийлээд 1%-ийг эзэлжээ. ТВ5 телевиз мэдээний хөтөлбөрөөрөө Бие даагчдыг мэдээлсэн байдал нь 7%-тай байна. Харин Гурав дахь хүчин эвсэл, МНН-уудын талаар мэдээний хөтөлбөрт ороогүй байна.

Глоб интернэшнл ТББ Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС
Email ThisBlogThis!Share to TwitterShare to Facebook

Монгол СОЦИОЛОГИ

Нийгмийн шинжлэх ухааны хаан хэмээн нэрлэгдсэн "Социологи" нь Өрнөдийн ертөнцийн орнуудын нийгмийн хөгжлийг дагалдан Нийгмийн философийн хүрээнд 18-р зууны сүүлээр бүрэлдэн бий болсон. Түүхэн цаг хугацааны хувьд 18-р зууны эхэн үеийн Европын орнуудын хувьсгалт өөрчлөлтүүд, дунд үеийн аж үйлдвэрийн хувьсгалууд, шинжлэх ухааны ололтуудын нөлөөгөөр үүссэн. Францын позитив философийн үзэл санааны дэвшилүүд ихээхэн түлхэц үзүүлсэнийг судлаачид тэмдэглэдэг. ЗХУ-д хөрөнгөтний шинжлэх ухаан, марксизм, ленинзмийн үзэл номлол маягаар төлөвшин хөгжиж маш олон бүтээл хэвлэгдэн гарсан. Харин ЗХУ-д суралцсан философичдын үрээр социологи анх 1970-оны үед таригдсан ба 1990 оны нийгмийн хэв маягийн өөрчлөлттэй зэрэгцэн шинэ шатанд гарсан гэж үзэж болно. Ц.Уртнасан, В.Отгоннасан, Х.Гүндсамбуу, Ц.Пүрэв, С.Гомбо, Норовсамбуу гэх мэт олон сэтгэлгээний гигантуудын хөдөлмөрөөр Монголд социологийн судалгаа явуулах, нийгмийн харилцааны гажуудлыг тайлбарлах ажлууд өнөөг хүртэл хийгдсээр байна. Нийгмийн инженер, нийгмийн эмч гэж яригддаг энэхүү шинжлэх ухааны бүтээгдэхүүн болохынхоо хувьд социологийн судалгааны хөгжлийн төлөө өөрийн хувь нэмэрээ оруулахыг эрмэлзэх нь судлаач хүний чин хүсэл билээ.

what is Sociology?

Социологи ( лат. socius — нийгэм; .греч. Λόγος-сургааль) — гэдэг нь нийгэм, түүний бүрдэл хэсэг, үйл ажиллагаа, хөгжлийн үе шат, нийгмийн хэм хэмжээ, харилцаа, нийтлэгийн тухай шинжлэх ухаан мөн. Социологи хэмээх нэр томъёог 1839 онд О.Конт гаргасан байна.

Энтони Гидденс –ийн үзэж буйгаар социологи хэмээгч нь “хүний нийгмийн амьдралыг судлах, бүлэг, нийгмийг судлах ”явдлуудыг хэлнэ[1]. Харин судлаач Ядов В. А тодорхойлсноор бол социологи нь нийгмийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцааны тухай шинжлэх ухаан мөн.

Бидний туршлагаар нотлогдох нийгмийн амьдрал, түүний мөн чанар нь социологийн ухааны судлах зүйл мөн.
Социологийн ухаан нь нийгмийн амьдралыг өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд хөгжил, хөдөлгөөний зүй тогтолд захируулан судладаг ухаан болно. Энэ шинжлэх ухаан сүүлийн хоёр зууны туршид ихээхэн эрчтэйгээр хөгжиж байна. Өнөөдөр бидний хүрээлэн буй нийгмийн ертөнц өнгөрсөн цаг үеийн нийгмээс олон шинж байдлаар ялгамж бүхий байна. Харин үүнийг судлах нь социологийн ухааны танин мэдэхүйн үүрэг мөн. Социологийн ухааны үндсэн зорилго нь нийгмийн харилцааны бүтцийг задлан шинжилж, тухайн тохиолдол бүр дээр case study (тухайн тохиолдолыг судлах гэсэн үг., орчуулагчийн тайлал) хийх явдал юм. Өөрөөр хэлбэл хүний үйл байдлын олон янз илрэл, түүний нийгмийн ая тал, мөн чанарыг судлах нь социологийн ухааны судлах зүйл болно. Гэвч социологийн ухаан сэтгэлгээний анхдагч субстанциа (үүсгэл хэмээх үг, орчуулагчийн тайлал) эртний Грекийн нийгмийн үеэс үндэсжүүлсэн байдаг. Тухайлан хэлбэл Платон (Plato), Аристотель (Aristoteli) нар өөрсдийн бүтээлүүддээ нийгэм гэж юу болох, хүний мөн чанартай хэрхэн зохилдох хийгээд нийгэм, төр улс хэрхэн төгс хэлбэрт шилжих мэтийн үнэлэмжийн шинжтэй асуудлыг хөндөж гаргасан байдаг. Мөн Аристотель эрхэм эртний 158 полис (хот-улс хэмээх үг., орчуулагчийн тайлал) –ыг судлаад засаглал, нийгмийн зургаан үндсэн хэлбэр байдгийг гаргахын ялдар полити (иргэнд суурилсан нийгэм хэмээх үг., орчуулагчийн тайлал) нийгэм хамгийн зохистой гэсэн үзлийг дэвшүүлжээ[2].
Уг шинжлэх ухааныг олон хандлага, үзэл санааны (мультипарадигматизм) үүднээс судлах нь нийгмийн плюраль (олон талт байдал хэмээх үг., орчуулагчийн тайлал) шинжийг бодит үзэгдэл болгох давуу талтай. Өөрөөр хэлбэл нийгмийн үзэгдэл, үйл явцад догмчилсон байдлаар хандах шаардлагаггүй гэсэн үг юм[3].

Агуулга
1 Социологийн ангилал
2 Нийгэм хэмээх ойлголт
3 Нийгмийн бодит байдал, нийгмийн орон зайн тухай ойлголт
5 Позитивизмын хүрээн дахь социологи
6 Макросоциологи
7 Микросоциологи
8 Социологийн аргууд
9 Социологийн бүтээлүүд
9.1 Орчуулгын
9.2 Орос хэл дээрх
10.2.2 Нийгэмлэг, холбоод
10.2.3 Мэргэжлийн сэтгүүлүүд
11 Социологийн урсгал, чиглэлүүд
12 Мөн тэнд
12.1 Холбогдох судлагдахуунууд
12.2 Голлох ойлголтууд

Социологийн ангилал
Онолын социологи — онолын мэдлэг олж авахад чиглэгдсэн нийгмийн объектив шинжлэх ухааны харилцаан дээр суурилсан социологи мөн[5]. Нийгмийн үзэгдэл, хүмүүсийн үйл байдлыг тайлбарлан таниулахад ихээхэн шаардлагатай. Эмпирик социологийн мэдээ баримт хангалттай биш бол онолын социологи баталгаатай байж чаддаггүй болно.

Эмпирик социологи — социологийн анхдагч мэдээллийг боловсруулахад арга зүйн болон техникийн иж бүрдэл судалгааны барил ашиглахыг хэлнэ. Эмпирик социологийг зарим тохиолдолд социографи буюу хавсраг социологи гэж нэрийдэх явдал байдаг. Энэ ухааны үндсэн үүрэг нь нийгмийн бодол санаа, олон янз үйл явцыг судлахын сац нийгмийн амьдралыг тал бүрээс нь бичиглэн тоочих явдал мөн. Онолын болон эмпирик социологи нь харилцан нэг нэгнээ нөхөж байдаг ухаанууд болно.

Макро төвшин — нийгмийн хөгжлийн тулгуур үзэл баримтлал ( Макса Вебер-ын либериаль хөгжлийн үзэр баримтлал).

Салбарын социологи — дундаж төвшин. Улс төр, соёл, бие хүний социологи, нийгмийн харилцааны социологи, анагаах ухаан, залуучууд, гэр бүлийн социологи.

Хавсарга социологи — доод төвшин. Өнөөгийн нийгэм, нийгмийн харилцаа, мэдээлэл олж авах боловсруулах.

Нийгэм хэмээх ойлголт
Нийгэм гэдэг нь байгаль, дэлхийгээс эх авч, материаллаг мөн чанарыг гол болгох байнгын хувирал бүхий динамик систем мөн.

Нийгмийн бодит байдал, нийгмийн орон зайн тухай ойлголт
Нийгмийн бодит байдал гэдэг нь тодорхой цаг хугацаан дахь нийгмийн байр сууриудын хоорондын хамаарал, холбоог төлөөлж байх орон зай-цаг хугацааны бүтэц мөн. Харин нийгмийн орон зай гэдэг нь нийгмийн бодит байдлыг тодорхойлоход ашиглагдах илүү өргөн цараатай ойлголт болно. Ихэнхи социологчид түүнийг нийгмийн харилцаа, холбооны биежилт хэмээн тодорхойлсон байдаг. Тухайлбал, Пьер Бурдье нийгмийн орон зай гэдэг нь хүмүүст тодорхой нөлөө үзүүлж байх нийгмийн байр сууриудын системчлэгдсэн харилцаа, холбоо мөн гэж үзжээ. Пётр Штомпка нийгмийн орон зай гэдгийг тодорхой цаг хугацаан дахь үйл явдлуудын хэлхээ мөн гэж сургажээ.

М.Фуко сахилга баттай орон зайн үзэл баримтлалыг бий болгосон: нийгмийн орон зайг зохион байгуулах арга хэрэгсэл нь нийгмийн хяналт, засаглалын хэлбэрийг тогтоох явдал мөн гэжээ.

Ю.Лотман нийгмийн орон зайг дотоод болон гадаад гэж хоёр ангилсан. Энэ бол семиотик үйл явц мөн. Дотоод орон зай дэг журамтай, зохион байгуулалт бүхий ач холбогдолтой бол харин гадаад орон зай нь эсрэг шинжтэй байдаг. Орон зайн хил зааг нь бэлгэдлийн чанартай бөгөөд хэл, мэдлэг, ёс зүй дээр суурилж биелэлээ олдог аж.

И.Гофман микро нийгмийн орон зайг шижилж үзэхийн сац түүнийгээ хэм хэмжээнд зохицолдох захын, суурь гэж хоёр ангилсан байна.

Социологи олон прадигмт шинжлэх ухаан болох нь
Парадигм — социологийн зарчим, онол-арга зүйн үндэс. Ихэнхи прадигмыг нийгмийн бодит байдлын мөн чанарын тухай олон янзын төсөөлөл дээр суурилсан макро болон микросоциологи гэсэн хоёр чиглэлд ангилдаг болно.

Микро- (субъект)
Макро- (объект)
1.Нийгмийн бодит байдлын тухай ойлголт
Хувь үзэл санааны (номинализм) Микро- (субъект)
Хувь үзэл санаанаас ангид (реализм) Макро- (объект)
2. Амьдралын материаллаг болон бэлэг тэмдэгийн ач холбогдол
Идеалист ойлголт Микро- (субъект)
Материалист ойлголт Макро- (объект)
3. Гадаад болон дотоод хүчин зүйлсийн ач холбогдол
Дотоод хүчин зүйлс (үйлдэл) Микро- (субъект)
Гадаад хүчин зүйлс (бүтэц) Макро- (объект)
4. Зонхилогч аргууд
Дотоод хүчин зүйлс (үйлдэл) Микро- (субъект)
Гадаад хүчин зүйлс (бүтэц) Макро- (объект)
5. Хувь хүний эрх чөлөөний төвшин
Индивидуализм (эрх чөлөө) Микро- (субъект)
Детерминизм (нөхцөл байдлаас хамаарах) Макро- (объект)

Позитивизмийн хүрээн дэх социологи
Позитивизмын арга зүйн үүднээс авч үзвэл социологи нь байгалийн ухаан болно. Эмпиризм болон шинжлэх ухааны аргууд дээр тулгуурлаж, социологийн судалгааг үндэслэх хэрэгтэй гэж үзэхийн ялдар цорын ганц үнэн мэдлэгийг бататгах аргаар олж авсан шинжлэх ухааны мэдлэг мөн гэж сургаж байв.

«Бидний гол зорилго бол-шинжлэх ухааны рационализмыг өргөжүүлэхийн ялдар түүнийг хүний үйл байдалд тохируулан хэрэглэх явдал юм.... Өнөө бидний позитивизм хэмээх нэрлэх зүйл бол рационализмын үр хөврөл төдийгөөс өөр юу ч биш болно.»

Эмиль Дюркгейм, «Социологи аргуудын дүрэм» (1895).
Контын эх тайлбарт “позитивизм” гэдгийг физик болон хүний бодит байдлын хууль зүй тогтлыг нээн илэрүүлэхэд шинжлэх ухааны арга зүйг хэрэглэх явдал мөн гэсэн бол социологи гэдэг нь аливаа нийгмийг төгс байдлаар хөгжүүлэх арга замын тухай шинжлэх ухаан гэсэн байна.

Францын социологч Луис Вокант Дюркгеймын, логикийн, инструменталь гэсэн позитивизмийг гурван чиглэлийг гаргаж ирсэн байдаг. Хэдийгээр Дюркгейм эрхэм Контын философийг ихээр шүүмжилсэн боловч түүний аргыг төгөлдөржүүлж чадсан байна. Нийгмийн тухай шинжлэх ухаан нь байгалийн ухааны логик үргэлжлэл бөгөөд өөрийн обьектив, рационалист, шалтгаант байдлаа бүрэн хадгалж үлдэх ёстой гэж Дюркгейм эрхэм үзжээ. Тэрээр социологийн ухааны хүрээнд обьектив нийгмийн баримтын онолыг гаргасан байна.
Өнөөдөр дэлхий дахинаа инструменталь позитивизмийн урсгал чиглэл хүчтэй хөгжиж байгаа бөгөөд энэхүү урсгал чиглэл нь агуулага, хэлбэрийн хувьд тоон судалгааны онолтой бүрэн нийцэж байна. Энэхүү урсгалыг Поль Лазерсфельд болон Роберта Мертон нар хүчтэй хөгжүүлж байгаа билээ. Түүний мезо онол нь социологийн ухаанд ихээхэн нөлөөлсөн байна.

Макросоциологи
Макро социологийн ухаанд гол нь, хувь хүний эрх чөлөө нийгмийн бодит байдалд хэрхэн нийцэж байна вэ гэдгийг гаргах явдал мөн.
Үндсэн үзэл баримтлалууд: Эмиль Дюркгейм (Бүтцийн функционализм), Т. Парсонс (Бүтцийн функционализм), К. Маркс (Нийгмийн мөргөлдөөний онол), Н. Луман (Нийгмийн системийн онол), К. Леви-Стросс, М. Фуко (Структурализм), Р. Дарендорф (системийн мөргөлдөөн).
Макро социологийн хандлагад нийгмийн өөрчлөлтийн онолыг дэвшил хөгжлийн онол гэж үзэх ба үүнд Питирима Сорокин нийгэм, соёлын онол, бифуркации онолууд багтдаг байна.
Макро социологийн ухаанд ч нэгэн адил нийгмийн бүтцийг авч үздэг байна. Нийгмийн бүтцийн онолын үндсэн ойлголтууд:

Нийгмийн тэгш бус байдал
Бие хүний.
Боломжийн тэгш бус байдал.
Нөөцийн тэгш бус байдал.
Үр дүнгийн тэгш бус байдал.
Нийгмийн статус. Хувь хүний бус хүмүүсээс ялгарах байдлыг хэлнэ.
Нийгмийн давхарга. Нийгмийн тэгш бус байдлыг үндэс болох нийгмийн адил статус бүхий хувь хүмүүсийн нэгдэл мөн.
Нийгмийн институт. Нийгмийн олон янзын давхаргуудын харилцааг зохицуулах дүрэм, журамын цогц мөн.
Нийгмийн бүтэц. Нийгмийн институтаар зохицуулагдах нийгмийн давхаргуудын хоорондын тогтвортой харилцаа мөн.
Макро социологи нийгмийг бүхэллэг зүйл хэмээн сургаж, түүнийг эдийн засгийн, улс төрийн, шажин, гэр бүлийн гэх мэт дэд хэсгүүдэд хуваан авч үздэг болно. Нийгэм, түүний бүтэц хэрхэн хувирч өөрчлөгдөж буй болон нэгдэх, нэгдлээс зугтаахад юу нөлөөлж байна вэ гэсэн асуултуудыг голлон гаргаж ирдэг байна.

Микросоциологи
Микро социологийн ухаанд хэрэв хувь хүн бүр эрх чөлөө эдлэх ёстой юм бол хүмүүсийн хоорондын харилцааны практик илэрхийлэл болсон нийгэмд хүний эрх чөлөөг хэрхэн үзэх ёстой вэ гэсэн асуулт байнга гарч ирдэг байна.
Онолыг боловсруулалцсан хүмүүс : Макс Вебер (ойлгогч социологи), Д. Хоманс, П. Блау (Теория социального обмена), Д. Г. Мид (Интеракционизм), А. Щюц (нийгмийн феноменологи), Г. Гарфинкель (этно арга зүй) нар юм.
Микро социологийн хандлага нь М. Веберын үзэл санаан дээр тулгуурладаг.

Социологийн ном, зохиолууд
Орчуулагын
Смелзер, Нейл Социологи. http://www.scepsis.ru/library/id_580.html
Дюркгейм, Эмиль Социологийн аргууд. http://soc.lib.ru/su/158.rar
Бурдье, Пьер http://bourdieu.name/
Гидденс, Энтони Социологи. http://socioline.ru/node/440
Зомбарт, Вернер Социологи. http://sociolog.in.ua/view_book.php?id=1488

Орос хэл дээрх
Бутенко И. А. Анкетный опрос как общение социолога с респондентом.- М., 1989.
Бутенко И. А. Социологийн судлагааг хэрхэн явуулах вэ.- М., 1990.
Гофман, Александр Социологийн түүхийн долоон лекц. http://soc.lib.ru/su/354.rar
Дугин А. Г. «Бүтцийн социологи» М., 2010.
Зиновьев, Александр Александрович http://zinoviev.ru/
Ядов, Владимир Александрович Социологи судалгааны стратеги . http://soc.lib.ru/su/565.rar (12 мб)
Большой список публикаций, многие с полными текстами на сайте Института социологии РАН
История социологии на социологическом ресурсе soci-all.ru, посвященном проблемам социологии и антропологии
Библиотека трудов, изданная Центром социального прогнозирования и маркетинга. Практически все с полными текстами.
Учебное пособие «Прикладная социология: методология и методы. Интерактивное учебное пособие». Пособие снабжено сборником задач, разработанным М. К. Горшковым и Ф. Э. Шереги

Социологийн холбоо, нийгэмлэгүүд
Олон улсын социологийн нийгэмлэг
Украйны социологийн холбоо

Мэргэжлийн сэтгүүлүүд
Америкийн социологийн сэтгүүл
Америкийн эдийн засаг, социологийн сэтгүүл

Социологийн ухааны чиглэлүүд
Хүйсийн социологи
Социологи дахь математик аргууд
метасоциологи
Хотын социологи
Орон зайн социологи
Мэдлэгийн социологи
Харилцааны социологи
Соёлын социологи
Анагаах ухааны социологи
Залуучуудын социологи
Шинжлэх ухааны социологи
Шинжлэх ухааны мэдлэгийн социологи
Боловсролын социологи
Байгууллагын социологи
Улс төрийн социологи
Эрх зүйн социологи
Сэтгэцийн социологи
Олон нийтийн хүрээний социологи
Шажны социологи
Гэр бүлийн социологи
Хөдөлмөрийн социологи
Удирдлагын социологи
Сэтгэл хөдлөлийн социологи
Эдийн засгийн социологи
Эко социологи
Угсаатны социологи

Хамаарал бүхий ухаанууд
Нийгмийн антропологи
Нийгмийн философи
Нийгмийн сэтгэл судлал
Улс төр судлал
Нийгмийн тухай мэдлэг
Хүн ам зүй
Социометр
Статистика
Биосоциологи
Децессионизм

Гол ойлголтууд
Нийгэмшил
Нийгэм
Хүн төрлөхтөн
Соёл иргэншил
Засаглал
Давхараажилт
Хувь хүн
Бие хүн
Нийгмийн үйлдэл
Нийгмийн чадвар

ЭНЭХҮҮ БИЧВЭРИЙГ МОНГОЛЧИЛСОН: МУИС-НШУС-ИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Сэтгэгдэл 1

Ìàíàé Óëñ òºðèéí áîëîâñðîëûí àêàäåìèéí õàìò îëîí 2012 îíû çóíû öóãëàðàëò Ìîíãîë ýõ îðíûõîî òºâ áîëîí áàðóóí áóñ íóòãóóäààð ÿâæ èðãýäýä óëñ òºðèéí ãýãýýðýë îëãîõ ñóðãàëòàà õèéæ áàéíà

Tuesday, June 12, 2012

Хөвсгөл далайг төмрийн сэгээс цэвэрлэнэ

Монголын цэвэр усны нөөцийн 65 хувийг агуулдаг Хөвсгөл далай эх дэлхийн цэвэр усны хоёр хувийг мөн хэвлийдээ хадгалж буй. Хөвсгөл далай уртаашаа 136 км, өргөөшөө 39 км, гүн нь 267 м, Төв Азидаа хамгийн гүн нуур гэдгийг газар зүй үзсэн хүн бүхэн мэднэ. Хөвсгөл нуурын ус Эгийн гол, Сэлэнгэ мөрнөөр дамжиж ОХУ-ын Байгаль нуурт цутган түүний усан сангийн 60 хувийг хангадаг, хагас мянган жилд ганц удаа усаа цэвэрлэдэг, гайхалтай тансаг байгальтай. Нутгийн зон олон “Хөвсгөл далай ээж” хэмээн хүндэтгэдэг их нуурын гүнд харин Монголд хэзээнээс ямар маркийн авто машин оруулж ирэн ашиглаж байсныг харуулах бүхэл бүтэн “музей” бий гэвэл итгэх хүн ховор биз.